Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан “Хүрээ цам – Даншиг наадам 2025” өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-нд Хүй долоон худагт эхэлж, маргааш буюу 29-ний өдөр үргэлжилнэ.
Энэхүү наадам нь соёл, уламжлалт зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилготой. Наадам хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд соёлын урлагийн тоглолт, хүндэтгэлийн зан үйлтэй зэрэгцэн худалдаа, үйлчилгээний 120 цэгт албан ёсны зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг бүрэн хоригложээ.
Худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хуваан зохион байгуулсан бөгөөд:
- A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар байрлаж,
- B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн, мэргэжлийн холбоод,
- C, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,
- E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,
- F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө ажиллаж байна.
Мөн наадмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй нь дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих нэг алхам болж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!