Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдааны үеэр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг дотоод, гадаадын жуулчдад хүртээмжтэй байдлаар зохион байгуулах талаар танилцууллаа.

 Тасалбарын захиалга дараах байдлаар явагдана:

  • Нээлт ба хаалтын арга хэмжээний тасалбар: www.enaadam.mn
  • Нээлтийн арга хэмжээг орой дахин үзэх тасалбар: www.ticket.mn

Холбогдох салбар хорооны даргын мэдээлснээр, иргэд болон жуулчид цахимаар хялбар захиалах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.