Монгол Улсад янжуур тамхи татдаг хүн амын хувь 28>span class="s4"###орчим байгаа нь дэлхийн дунджаас хавьгүй өндөрүзүүлэлт юм. Гэтэл дэлхий даяар олон улс оронтамхидалтын түвшинг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 30 хувиас 11-12 хувь, бүр түүнээс доошбуулгаж чадсан байна. Энэ нь зөвхөн хатуу хоригтавьснаар бус, хор хөнөөл багатай хувилбарыгбодлогоор дэмжих замаар хүрсэн үр дүн юм.
Сүүлийн үед Монголын зарим улстөрч цахилгаантамхийг “янжууртай адилхан хортой” гэж мэдэгдэж, олон нийтийн ойлголтыг зориудаар төөрөгдүүлж байна. Тийм мэдэгдэл нь эцсийн дүндээ “Та сонголтгүй. Янжуур тамхиа л татаад яв” гэж хэлж байгаатай огтхонч ялгаагүй. Гэвч энэ нь хүний амь нас, эрүүл мэндээртоглож буй улс төрийн маш аюултай мэдэгдэл юм.
Шинжлэх ухаан юу хэлжбайна вэ?
Их Британи: Public Health England (PHE)
2015, 2018, 2022 онуудадтус тус дүгнэлт гаргаж, цахилгаан тамхийг 95% багахортой гэж тогтоосон.Иймээс тэд цахилгаантамхинд онцгой албантатвар (ОАТ) ногдуулдаггүй. Тус улс эрсдэл бууруулахзорилгоор цахилгаан тамхийг тамхинаас гарахшилжилтийн хэрэгсэл гэж бодлогоор дэмждэг.
Үр дүн: Тамхидалт 11.9%-д хүрч буурсан.
АНУ: FDA (Food and Drug Administration)
Цахилгаан тамхийг янжуураасхарьцангуй бага хортой гэжхүлээн зөвшөөрдөг.
Зарим бүтээгдэхүүнийг "Modified Risk Tobacco Product" (MRTP) хэмээн нэрлэж, эрсдэл багатайг нь зөвшөөрсөн.Холбооны хэмжээнд цахилгаан тамхинд онцгой албан татвар ногдуулдаггүй. Харин зарим мужууд дотооддоо тодорхой хэмжээнд татвар ногдуулдагч дунджаар цахилгаан тамхинд ногдуулах онцгой албан татвар ньянжуураас дөрөв дахин бага байна. 2008 оноос хойш тамхидалтын түвшин огцом буурч өнгөрсөн оны байдлаар насанд хүрсэн болон хүрээгүй тамхичдын тоо түүхэн доод хэмжээндээ хүрч 11,6% болсон төдийгүй цаашид ч буурах хандлагатай байна.
Европын Холбоо: SCHEER Report (2021)
Цахилгаан тамхи нь хүний биед янжуур тамхинаас 20 дахин бага хортой, хорт хавдар үүсгэх эрсдэл 20 дахинбага гэж дүгнэсэн.
Татвар нь ч мөн 5 дахин бага байдаг.
Энэ бүхний үр дүн юу вэ?
Улс | Тамхидалтынтүвшин | Цахилгаан тамхинытатвар | Бодлого |
Их Британи | 11.9>#/span### | ОАТ ногдуулдаггүй | Хор хөнөөлбууруулах |
АНУ | 11.6###span class="s4"#< | Янжуураас 4 дахин бага | Эерэг татварынялгаа |
Европынорнууд | 11–20>#/span### | Янжуураас 5 дахин бага | Эрдэмтдийнзөвлөмжөөр |
Харин Монголд юу болж байна вэ?
Тамхидалтын түвшин 27% — дэлхийн дунджаас хоёрдахин өндөр. Цахилгаан тамхиийг янжууртай адилтгах замаар өндөр татвар ногдуулж буй бөгөөд никотиноос гадна төхөөрөмж болон дагалдах хэрэгслүүдэд татвар ногдуулснаар янжуур тамхинаас 5 дахин өндөр татвар ногдуулах хуулийн төсөл явж байна. Харин янжуур тамхинд 800₮-ийн нэмэгдэл татвар л ногдуулна гэж буй нь илтэд янжуурыг дэмжсэн бодлого гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн амт хориглох шийдэл нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа ба үүнийг дагасан янжуур болон цахилгаан тамхины далд эдийн засгийг нэмэгдүүлж, татварын алдагдал хүлээх бодит эрсдлүүд учирч болзошгүй байна.
Зарим улстөрч "цахилгаан тамхи бол яг адилханхортой" гэж олон нийтэд мэдээлж байгаа нь шинжлэхухаанд суурилаагүй, эрсдэл бууруулах гарцыг хаах, янжуурын бизнесийг шууд дэмжиж буйн илрэл болоод байна.
Хүүхдээ л хамгаална гэдэг сайхан уриатай ч одоо байгаа хэрэглэгчдийг хэрхэн эрсдлийг нь бууруулж, тахал болсон янжуур тамхины хэрэглээг багасгах шийдэл огт байхгүй байгаа нь зөвхөн нэг талыг барьсан бодлого гэдэг нь тодорхой.
Яагаад зөв бодлого хэрэгтэй вэ?
Хэрэв Монгол Улс:
Цахилгаан тамхи, никотин pouch, халаадаг тамхи зэрэгхор хөнөөл багатай хувилбаруудыг зөв татвар, зөвмэдээллээр дэмжвэл 300,000 – 400,000 хүн тамхинаастатгалзах бодит боломж бүрдэнэ. Ингэснээр янжууртайхолбоотой өвчлөл, нас баралт 50% буурна. Эмнэлэгийн байгууллагын ачаалал, эрүүл мэндийн зардал ч төдий чинээ буух боломжтой.
Эцэст нь хэлэхэд:
Цахилгаан тамхийг “янжууртай адилхан” гэж үзэх ньүнэндээ хортой зуршлаас гарах бүх гарцыг хааж байгаахэрэг юм. Энэ бол “тамхичин хэвээрээ үлд” гэж тулганшаардсан лобби мэдэгдэл, шинжлэх ухааныгүгүйсгэсэн улс төр.
Монгол Улс өөрийн онцлогт тохирсон шинжлэх ухаандсуурилсан, эрсдэл бууруулах бодлогыг хэрэгжүүлж, олон мянган хүний амь насыг аврах боломжтой. Одоо зөв мэдээлэл, зөв шийдвэр хэрэгтэй.
Эх сурвалжууд:
1. https://www.gov.uk/government/...
2. https://news.gallup.com/poll/6...
3. https://news.cancerresearchuk....
Жагсаалт гэдэг юмыг болиулахгүй бол номинчимэг шиг цэнгүүн шиг жудагийн баярмаа шиг тамхины компаниудаас хандив авч намдаа хандив өгч гишүүн болоод хандив авсан компаниудынхаа төлөө захиалгат хууль баталдаг гишүүд улс ороныг сүйрүүллээ энэ балай авгай бодвол тамхины захиалгат хууль батлах гээд чичрээд байгаа бололтой
Хорныхоо хэмжээгээр татвар тогтоох ёстой янжуур100% элёктрон тамхи 5% хортой яг энэ хэмжээгээр татвар тогтоох ёстой энэ шинэ хууль нь эсрэгэрээ гэж ойлголоо тэгэхлээр гарцаагүй утаат тамхиныхан санхүүжүүлжээ дээ янз нь новшнууд монголын бүх гишүүд ингэж янжуурныханд худалдагдахлээр монголд тамхидалт дам тамхидалт яаж буурах юм бэ