Наадмын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд шилэн путикүүд буюу ТҮЦ-ийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр байршуулжээ. Эдгээр 9 ТҮЦ-ийг өглөөний цайгаар үйлчилдэг зуны түр үйлчилгээний зориулалтаар долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл ашиглуулахаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрлийг олгожээ. Үйл явдлыг тодруулбал, Сүхбаатар дүүргийн одоогийн Засаг дарга М.Алтангэрэл өөрийн намын буюу АН-ын гишүүн Д.Баттүвшиндээ 45 дугаар сургуулийн урд уг шилэн ТҮЦ-үүдийг байршуулах зөвшөөрөл өгчээ. Ингэхдээ нийслэл болон нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас ямар нэгэн хэлбэрээр огт зөвшөөрөл авалгүй дүүрэг өөрөө дур мэдэн шийдсэн байна. Д.Баттүвшин нь "Дэвжих голден билэгт" компанийн захирал бөгөөд энэ компанийнхаа нэрээр уг ТҮЦ байршуулах зөвшөөрлийг авсан. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 6 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байжээ.
СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл намын гишүүн Д.Баттүвшиндээ 45-р сургуулийн урд ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгчээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 19 мин
ОБЕГ: Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа

Нийгэм · 1 цаг
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийгэм · 1 цаг
Цаг агаар: Өнөөдөр Улаанбаатар хотод +27 градус үүлшинэ, бага зэргийн бороо орно

Нийгэм · 21 цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм · 21 цаг
Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ

Нийгэм · 21 цаг

Сбд- н засаг дарсыг солиочээ дүүрэг бүр завхарлаа