2025 оны 7 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд Цагдаагийн байгууллага нийт 4608 дуудлага, мэдээлэл хүлээн авч, үүнээс 1587 нь гэмт хэргийн шинжтэй, 3021 нь зөрчлийн шинжтэй байжээ. Хэрэг, зөрчлийн дийлэнх нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих, хүний биед халдах зөрчил байв.

Тухайлбал, дараах ангиллын хэргүүд бүртгэгджээ:

  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах – 1423 зөрчил
  •  Танхайрах – 23
  • Хүний биед халдах – 139
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой – 12
  • Замын хөдөлгөөний зөрчил – 33,175
  • Бусад зөрчил – 1056

Шүүхэд шилжүүлэх саналтай 53 хэргийг прокурорт хүргүүлжээ

Тус долоо хоногт цагдаагийн байгууллагаас 53 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үүнд:

  •  Хүний амьд явах эрхийн эсрэг – 1
  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 23
  • Бэлгийн эрх чөлөөний эсрэг – 1
  • Өмчлөх эрхийн эсрэг – 17
  • Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг – 1
  • Хүрээлэн буй орчны эсрэг – 1

 Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдлуудад хариуцлага хүлээлгэлээ

  • 26 иргэнд 7.8 сая төгрөгийн торгууль
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 9 иргэнийг 7–30 хоног баривчилсан
  • 3 иргэнд 335,000 төгрөгийн торгууль ногдуулсан

Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд үерийн усанд осолдож амь насаа алдав

2025 оны 07 сарын 15-нд Баянхонгор аймагт 10, 13 настай хоёр хүүхэд үерийн усанд живж амь насаа алджээ. Иймд эцэг, эхчүүдэд хүүхдийг гол, тогтоол усны орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх, ослын эрсдэлийг ойлгомжтойгоор тайлбарлаж, урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна.