Авлигатай тэмцэх газрын (АТГ) Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 7-р сарын 7–18-ны өдрүүдэд иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах нэгжүүдэд шилжүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол зонхилсон байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай холбоотой гомдол давамгайлжээ.

АТГ мөн өнгөрсөн долоо хоногт “110” тусгай дугаараар 95 дуудлага хүлээн авсан байна.

Түүнчлэн тус алба “Хөгжлийн санаачилга” болон “Модун хөгжлийн төв” ТББ-тай хамтран:

  • “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийн судалгаа”
  • “Бизнесийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”

гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд нийт 6 аймаг, 46 байгууллагаас мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээллээ.