Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Энэ жил арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах төдийгүй ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрдсэн юм. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцан ажиллаж байгаа. Нийслэлээс ногоон байгууламжийн төсвийг энэ жилээс тодотголоор нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр ногоон байгууламжийг өмнөхөөсөө илүү ойрхон давтамжтай арчилж торддог болж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажиллаж байна. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн. Ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсан нь одоо 150 сая төгрөг болж өссөн. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа хийх давтамж ихсэж, чанар хүртээмж сайжирч байна” гэв. Одоогоор Барилгын хөгжлийн төвөөр ногоон байгууламжийн барилгын норм, дүрэм шинэчлүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 19 цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм · 19 цаг
Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ

Нийгэм · 19 цаг
Туул голын хамгаалалтын бүсээс 8.6 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийгэм · 20 цаг
2026 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 13.7 хувиар өсжээ

Нийгэм · Өчигдөр
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!