Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсэг дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаад үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж танилцууллаа.
Судалгаанд Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 10,107 сурагч, эцэг эх, багш ажилтан оролцжээ. Судалгааны үр дүнд поло цамц нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна. Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Иймд поло цамцыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас тодорхой харагджээ. Ажлыг хэсгийн тайланд үндэслэн MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, Хэмжил Зүйн Газар(СХЗГ)-т хүргүүлэхээр боллоо гэж Боловсролын Яамнаас мэдээллээ. Мөн нэмж тодруулснаар СХЗГ тухайн саналыг баталж, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага"-д нэмэлт өөрчлөлт оруулбал ирж буй хичээлийн жилээс сурагчид сургуульдаа поло цамц өмсөх юм.
Зүгээр байгаа юмыг зүгээр л байлгачихалдааа, тэртээ тэргүй 12оо төгсөөд оюутан энээ тэрээ болхоороо тэр поло нтрийг чинь хүсснээрээ л өмсншдээ, сурагчийн цагаан цамц гэдэг чинь хамааагүүй өнгөтэй, цэвэрхэн харагддагшдээ халтайсан хар гар хөлөө угааж чаддагүй тиймрхүү хүүхдүүдийг өнгөтэй харагдуулах юм биш үүү, 10н жилийн сурагч гэх гайхалтай сайхан насан дээрээ сурагч шиг л харагдмаар байна гуйя, ялангуяа тэр поло чинь тэр хичээлийн хар хүрэм дээр үнэн сонин харагдана тэгхү ххэ, сурагч байх жааахн хугацаандаа цагаан цамцаа гүйцэт сайхан товчилох мэдрэмж ямар гоё гэдэгийг мэдхү, дээрээс нь хар хүрэм, жилетк гээд юу ч өмссөн хөөрхөн зохидог цагаан цамц бол, поло бол дээрэс нь юуууу ч өмсөж болохгүй мал харагдана. Гуйя тэхүү зүгээр л юмыг байгаагаар нь байлгачих, сурагч шиг харагдмаар байна бид!