Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал” батлагдсан.

Сургалтын хөтөлбөрийг экспертүүдийн санал, зөвлөмж, Боловсролын сайдаар ахлуулсан сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал, зөвлөмжийг авч тусган сайжруулж, Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/404 тоот тушаалаар сургалтын хөтөлбөр батлагдсан.  

2025-2026 оны хичээлийн жилээс шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд бэлтгэл хангах хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна. 

Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 мэргэжилтэн, удирдах ажилтан оролцож, цаашид орон нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг болж ажиллах юм. 

Бүсийн хэмжээнд зохион байгуулагдах сургалт 2025 оны 08 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд аймагт, 08 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдана. 

Тус сургалтаар “Сургагч багш” нар сургалтын хөтөлбөрийг орон нутаг, нийслэлийн 1407 цэцэрлэгийн 3283 багш, удирдах ажилтанд түгээн дэлгэрүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллана.