Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Тус тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Барбаатарын Энхжаргал эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон бөгөөд практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Уг тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин, харин Монгол Улсыг төлөөлөн 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг арвин амжилттай өндөрлүүллээ.
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо

Холбоотой мэдээ

Нийгэм · 14 цаг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм · 14 цаг
Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ

Нийгэм · 14 цаг
Туул голын хамгаалалтын бүсээс 8.6 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийгэм · 15 цаг
2026 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 13.7 хувиар өсжээ

Нийгэм · Өчигдөр
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!