Нийслэлийн “Gem Mall” худалдааны төвд болсон хүн амины онц ноцтой хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Н.Э нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хутгалж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад (онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах) тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!