Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин, "SG HAWKS" багийн ахлагч ОУХМ Б.Батсуурь Энэтхэг улсын мэргэжлийн лигийн “Ahmedabad Defenders” багт легионер тамирчнаар тоглохоор боллоо.
Ингэснээр тэрээр өөрийн спортын замналдаа тав дахь улсдаа легионер тамирчнаар тоглож буй нь энэ юм.
Б.Батсуурь өмнө нь Азарбайжаны Khari Bulbul Susa, АНЭУ-ын Shabab Al-Ahli, Тайваний Win Streak
Азарбайжаны FHN-Xilasedici багуудад амжилттай легионер тамирчнаар тоглож, Монголын волейболын нэрийг олон улсад өргөсөн туршлагатай тамирчин билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!