АНУ-ын Вашингтон хотод наймдугаар сарын 2-7-ны өдрүүдэд шатрын сургуулиудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 50 орны баг тамирчид оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаас 1-р сургуулийн шатрын баг шалгаран оролцож, эхний өргүүдэд амжилттай тоглолоо.
Тэмцээний зургаан өргийн дараах байдлаар Монголын баг гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 55 багаас 21-р байрт жагсаж эхэллээ. Манай шатарчид БНХАУ, Хорват, АНУ-ын багийг хожиж, Грекийн багтай тэнцээ хийсэн. Харин тэмцээнийг тэргүүлэгч Энэтхэг болон Швейцарийн багт хожигдож 20-р байр руу ухарлаа. Өнөөдөр болох долоо дахь өрөгт Монголын баг Белгийн багтай оноолт таарчээ. Белгийн баг хоёр хожил, гурван тэнцээ хийснээр 18-р байрт бичигдэж байна.
Шатрын сургуулиудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Энэтхэгийн баг зургaан хожилтой тэргүүлж эхэлсэн бол Казахстан, Шри-Ланк, АНУ, Узбекистаны багууд таван хожилтойгоор удаалж байна. Тэмцээнийг тэргүүлж буй Энэтхэгийн баг өнөөдөр Казахстаны багтай тоглохоор оноолт таарчээ.
Тэмцээн наймдугаар сарын 7-д өндөрлөнө.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!