Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг T-ARA Монголд дахин ирж, тоглолтоо хийх гэж байна. Тоглолт 2025 оны есдүгээр сарын 12-нд Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Тасалбаруудыг ticket.mn сайтаар дамжуулан худалдаалж байгаа бөгөөд үнэ дараах байдалтай байна:

  •  Энгийн тасалбар – 150,000₮ (Early bird – 100,000₮)

  • Fanzone тасалбар – 260,000₮

  • VIP тасалбар – 800,000₮

Сонирхуулж хэлэхэд, T-ARA хамтлаг 2012 онд Монголд анх удаа тоглолт хийж байсан бөгөөд дараа нь говьд ирж, алдарт "Number Nine" дууныхаа клипийг Монголын байгальд зураг авсан түүхтэй.