Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд сайд нарын захиран зарцуулах мөнгөн дүнгүүд тодорхой болжээ. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь зөвхөн санхүүгийн хуваарилалтыг бус, төрийн бодлогын чиг хандлага, тэргүүлэх чиглэлийн талаарх ойлголтыг тодорхой илэрхийлж байна.

Төсвийн зарцуулалтын жагсаалт (зарим онцлох дүн):

  • Монгол Улсын Ерөнхий сайд: 360.4 тэрбум ₮

  • ЗГХЭГ-ын дарга: 82.4 тэрбум ₮

  • Тэргүүн Шадар сайд / ЭЗХЯ-ны сайд: 207.5 тэрбум ₮

  • Шадар сайд: 277.6 тэрбум ₮

  • Сангийн сайд: 4.5 их наяд ₮

  • Зам тээврийн сайд: 1 их наяд ₮

  • Эрүүл мэндийн сайд: 1.5 их наяд ₮

  • ХЗДХ-ийн сайд: 1.3 их наяд ₮

  • Боловсролын сайд: 3.6 их наяд ₮

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд: 4.4 их наяд ₮

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288.5 тэрбум ₮

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: зөвхөн 199.2 тэрбум ₮

Хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүйрэл, усны нөөцийн хомсдол, хөрсний доройтол зэрэг олон аюул Монгол Улсад ч нүүрлэж буйг дэлхийн эрдэмтэд, байгаль хамгаалагчид анхааруулсаар байна. Гэвч энэхүү гамшигт нөхцөл байдлыг удирдан зохицуулах үүрэгтэй Байгаль орчны яаманд ердөө 199.2 тэрбум төгрөг буюу бусад салбаруудтай харьцуулахад хамгийн бага төсөв оногдож байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна.