Энэ оны 6-р сард “Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан хэдий ч цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтаас оргон зайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна.
Оргон зайлсан хугацаандаа тэд бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд нийт 20 удаагийн орон байрны хулгай болон 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон байраа эзэнгүй орхих үедээ найдвартай цоож, бэхэлгээ хийх, хөршийн холбоогоо сайжруулах, хяналтын камер, дохиоллын систем суурилуулах, мөн цахим сүлжээнд гэрээсээ хол байгаагаа илтгэх мэдээлэл нийтлэхээс зайлсхийхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!