Хотын дарга Х.Нямбаатар КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Жо Хэн Лан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотоос БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтарч “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” 13 сая ам.долларын төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд 8 га газарт нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотооддоо тариалах олон төрөлт дөрвөн улирлын хүлэмж, хөдөө аж ахуйн сургалтын төвийг барих юм. Энэ тухайд 2024 оноос суурь болон төлөвлөлтийн судалгааг хийж, өнөөдөр судалгааны үр дүнгээ хэлэлцлээ.
Нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээ жилд 60 мянган тонн байдаг боловч ихэнхийг гаднаас импортоор худалдан авдаг. Энэ байдлыг өөрчлөх зорилгоор уг төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээ гагцхүү дөрвөн улирлын хүлэмжээр ч зогсохгүй тариалалтын технологийг бэхжүүлэх, нарийн ногооны тариалалтаар дагнасан хөдөө аж ахуйн мэргэжилтэн, тариаланчдыг бэлтгэж, Монголын ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын хүн амын талаас илүү хувь амьдардаг нийслэл хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд чухал ач холбогдолтой төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхдээ бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ хотын дарга Х.Нямбаатар илэрхийллээ.

Түүнчлэн “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг богиносгох, төслийг өндөр үр дүнд хүргэх тухайд талууд харилцан тохиролцож, санал солилцов.

Хүнсний ногоо тариалахдаа төлөвлөлттэй тариалж сурмаар байна. Өнгөрсөн жилийн гахайг авръя гээд байсан өргөст хэмхүүд хаана байна, төр нь бодлоггүй иргэд нь төлөвлөлтгүй байгаа нь ногоодын тариалсан ногоо эсвэл үнэгүднэ, эсвэл үнэ хэт өсөж хөөсрөнө. Ер нь үнийг зөв бодлогоггүй байвал хэрэглэгчид орлох эсвэл өрсөлдөх бүтээгдэхүүнүүдийг сонгодог зах зээлийн жам шүүдээ. Энэ бодит байж ногоо гэдэг нэмүү өртөгийн сүлжээнд оролцогчдийг цогцоор нь хөгжүүлнэ.