Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан болон бусад албаны хүмүүс  2025.08.15-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллав. Энэ  үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын 3.25 сая Еврогийн хөнгөлттэй зэээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил  75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

 Төслийн ерөнхий гүйцэтгэгч“Смарт вэйст технолоджис” ХХК,  барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын норм дүрмийн дагуу хяналт тавьж байна.