Энэ сарын 17-ны өдрийн 20:20 цагт “… аймгийн нэгэн буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шуурхай шалгалтын ажиллагаа явуулахад, Дорноговь аймгийн нэр бүхий буудлын … тоот өрөөнд 21-22 насны гурван иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоож илрүүлсэн байна.