Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Улсын хэмжээнд хүн амын тоогоор 78 189 хүүхэд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэн суралцана. 

Үүний 50.2 хувь буюу 39 247 хүүхэд нийслэлд, 49.8 хувь буюу 38 942 хүүхэд орон нутагт байна.2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагийн байдлаар:

--Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 60.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
- Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн элсэлтийн комисс 80.0-95.3 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулсан байна.
- Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 75.8 хувь буюу 17 553 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй байна.
- Орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 54.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
- Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дархан-уул аймгууд сургуулийн элсэлтийн комисс 81.6-99.9 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулсан байна.
- Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 80.9 хувь буюу 15 064 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй байна.