Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байрлалыг хэмжээ тогтоох тухай” 2009 оны дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчиллөө.

Ингэснээр “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбайг нийтийн эзэмшилд шилжүүлнэ. Уг өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын наймдугаар сарын ний-ний өдрийн захирамжаар үйлчлүүлэв. Үүнийг захирамж гарсантай холбогдуулан “Од театр” ХХК-д мэдэгдэн, уг захирамжийн дагуу мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах, гэрчилгээг олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.