АН-ын дарга Лу.Гантөмөр охиныхоо хуримын цэнгүүн дээр улс төрийн хөнгөн яриа өрнүүлжээ
Өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 22 нд АН-ын дарга Лу.Гантөмөрийн охины хурим нижгэр боллоо. Хуриманд АН, МАН гэлтгүй цуглажээ. Удахгүй болох АН-ын даргын асуудал архины ширээний ард, хуримын цэнгүүний хундага дундуур нэвт яригдсан байна. Охиныхоо хуримд халамцсан Лу.Гантөмөр миний гараас тамга авах хүн бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гэж ам алдсан сурагтай. Үүнийг сонсч суусан намын ах нар нь болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж нарын хүмүүс дуу нэгтэй дэмжжээ. АН-ын ах нарын яриаг сонссон МАН-ын сайд нар, дарга нар Ч.Лодойсамбуу л бишшүү гэж агсагнасан сурагтай.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!