Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн "Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж"-ийн EPC+F тендерт шалгарсан түншлэлтэй гэрээ байгууллаа


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжиж буй Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт болох "Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж"-ийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын түншлэгч компаниудтай гэрээ байгууллаа.

Ингэснээр олон жил яригдаж хүлээгдсэн малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, мал аж ахуйн салбарыг кластер цогц байдлаар хөгжүүлэх боломж бүрдэж эхний алхам нь хийгдэж байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркт баригдах Дулаан цахилгаан станц нь 24МВт-ын хүчин чадалтай байх бөгөөд жилдээ 156 сая кВт.ц эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин Ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж нь хоногт 6700м3 усыг цэвэрлэх хүчин чадалтай байх юм