Эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал болох “FIBA Women’s Series-2025” тэмцээнээс “Улаанбаатар Амазонс” баг 320 оноог авч шилдэг арвын зургаадугаарт жагслаа.
Дэлхийн цувралд нийт 60 оролцсон бөгөөд “Улаанбаатар Амазонс”-ын бүсгүйчүүд топ-10 багийн нэг болсноороо энэ сарын 13, 14-нд Хятадын Шанхай хотод болох финалын тоглолтод оролцох эрхтэй болжээ. Шанхайн финалд Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Монгол, Азербайжаны багууд өрсөлдөх юм.
“Улаанбаатар Амазонс”-ынхон дэлхийн цувралд оролцохдоо хоёр удаа гурав, нэг удаа дөрөв, гурван удаа долоодугаар байрт шалгарсан амжилттай байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!