Итали улсын Сицили арал дээр болсон “IBLA Grand Prize” олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд Монгол Улсын консерваторийн сурагчид амжилттай оролцож, Г.Бадмаараг “Гран-при”, Б.Барток, Д.Кабалевскийн төрөлд алтан медаль хүртсэн бол хоёрдугаар ангийн сурагч С.Ариуннандин мөнгөн медаль хүртлээ.
Уг тэмцээний ангиллууд нь Унгарын хөгжмийн зохиолч Бела Барток, Оросын хөгжмийн зохиолч Дмитрий Кабалевский, Сергей Прокофьев нарын нэрээр нэрлэгдсэн бөгөөд оролцогчид тухайн хөгжмийн зохиолчийн бүтээлээр өрсөлддөг. Монгол сурагчдыг мэргэжлийн төгөлдөр хуурын багш О.Лхагвасүрэн удирдан оролцуулсан байна.
Мөн багш О.Лхагвасүрэнгийн шавь нар Хонконгод болсон Ж.Брамсын нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцжээ. Тус тэмцээнд Г.Бадмаараг, С.Пүрэвсүрэн, С.Ариуннандин нар “Гран-При” шагнал хүртсэн бол есдүгээр ангийн сурагч Үүрийнтуяа алтан медаль хүртсэн байна.
Монголын өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын амжилт нь багш, сурагчдын хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварын тод жишээ болж байна.
Охиндоо баяр хүргэж улам их амжилтыг хүсье