Казахстаны нийслэл Астана хотод дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, есөн орны 100 гаруй тамирчин хурд, хүчээ сорилоо.
Манай улсаас Б.Ачбадрах, А.Хүслэн тэргүүтэй таван тамирчин өрсөлдсөнөөс үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт төрөлд хүрэл медаль хүртэв.
Тэрбээр эхний гараанд 18.13 секундын амжилтаар тэргүүлж, финалд шалгарснаар “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулсан байна.
Азийн цомын өмнөх уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн түүний чансаа тивдээ эхний 10-т багтах боломжтой болжээ.
А.Хүслэн өнгөрсөн жил дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алт хүртэж, Монголын цанын спортын түүхэнд шинэ хуудас нээж байв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!