Монголын Триатлоны холбооноос энэ сарын 5–6-ны өдрүүдэд зохион байгуулсан “Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амжилттай оролцов.
-
40–49 насны ангилалд НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, ОУХМ Д.Тэмүүжин алтан медаль,
-
18–29 насны ангилалд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, дэд ахлагч Н.Тэмүүжин мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээнд таван улсын тамирчид өрсөлдөж, төрөл бүрийн ангиллаар аваргуудаа тодруулсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!