Он гарснаас хойш эхний 8 сарын байдлаар цагдаагийн байгууллага улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 116 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эдгээр гэмт хэргийн дийлэнх нь иргэд сүх, хутга, хайч зэрэг зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн байна.

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд Баянгол дүүрэгт иргэн З-г хутгаар хохироосон, зургадугаар сарын 22-нд Дархан-Уул аймагт иргэн Б-г баруун гарын булчин, цээж, хэвлийд 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Эдгээр хэргүүдэд холбогдогч 2 этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтыг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар “хүнийг алах” гэмт хэргийн ихэнх нь ахуйн хүрээнд архидан согтуурч, сэтгэл хөдлөлөө удирдаж чадаагүй үед үйлдэгдсэн нь тогтоогдсон байна.

Иймд иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг, гэмт хэрэг, зөрчил болон аливаа эрсдлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллага анхааруулж байна.