Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хотхоны орчимд энэ сарын 7-ны өдрийн 04:00 цагийн орчимд ноцтой хэрэг гарчээ.
Toyota Prius маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөж, хэргийн газраас зугтсан нь ойролцоох камерын бичлэгт үлдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр уг хэрэг гэр бүлийн маргаанаас үүдэлтэй байжээ. Тодруулбал, 30 орчим настай залуу эхнэрээ таксины жолоочтой хардан, биед нь халдахыг завдсан байна. Үүний улмаас таксины жолооч автомашинаасаа бууж, явганаар зугтаах үед тухайн этгээд түүний автомашиныг жолоодон мөргөж, бие махбодын гэмтэл учруулжээ.
Цагдаагийн байгууллага хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!