Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж буй зохицуулалт энэ сарын 16-нд дуусна.
Өчигдөр НЗД-ын орлогч Т.Даваадалай “Иргэд энэ зохицуулалтыг дэмжиж байгаа” гэж мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Харин дөнгөж сая НЗД-ын орлогч А.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан “Энэ сарын 17-ноос тэгш, сондгойгоор зорчихгүй” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!