Сүүлийн жилүүдэд скүүтер, суррон, мопед зэрэг цахилгаан моторт дугуйтай холбоотой осол, гэмтэл огцом өсөх хандлагатай байна.

2022-2024 онд улсын хэмжээнд нийт 887 тохиолдол бүртгэгдсэн бол зөвхөн 2024 онд 532 осол, гурван хүний амь нас хохирсон байна. Харин 2025 он дуусаагүй байхад ослын тоо 1561-д хүрч, гурван жилийн дүнгээс даруй гурав дахин ихэсчээ.

Эмч нарын мэдээлснээр эдгээр ослын 60 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд олон хүүхэд хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд хүрч буй нь ноцтойд тооцогдож байна.