Генетик мэдээллийн санг ашигласнаар хүнд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх юм. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан, өршөөлөөр суллагдсан, захиргааны хяналт тогтоосон, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн зэрэг 17 мянга гаруй иргэнээс авсан биологийн дээж болох завжны арчдас (ДНХ)-ийг генетик мэдээллийн нэгдсэн сандбүртгэж, үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Биологийндээжийг (завжны арчдас) ашиглан гэмт хэрэгтхолбогдогчийг үнэн зөв, хурдан тогтоох боломж бүрдэж байгаа юм.