Х.Нямбаатар: Өрсөлдөгчөө махны машин, хонгилоор оруулж, намнахын тулд шийдвэр гаргалаа гэж харагдаж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МАН-ын даргын асуудал болон улстөрд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарын хийсэн мэдэгдэлд харамсаж байна.
Хуульзүй, дотоод хэргийн сайд бол Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлох, аюулгүй байдлыг сахин хангах үүргийг Ерөнхий сайдын өмнө хуулиар хүлээдэг. Хууль зүйн сайд нь хэн нэгний жад, сэлэм, илд, бамбай болох учиргүй. Тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог субъект биш.
Улс төрийн өрсөлдөгчөө махны машин, хонгилоор оруулан намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна шүү дээ. Бид Солийн Данзан, Жадамбын Баваасан нарыг МАН-ын III хуралдаанаас баривчлан Шар хаданд аваачин буудан хороосон аймшигт түүхийг мартах учиргүй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага нь ажлаа хийх ёстой” гэлээ.
ТА ХЭД МААНЬ БАС ХАМТРАГЧ НАРАА МАХНЫ МАШИНДЧИХСАН Ш ДЭЭ НӨГӨӨ ГАНХУЯГ АЮУР ХОЁР. НӨГӨӨ ТАЛААС ТА ХЭД МААНЬ ШУДРАГА 5 ГЭЧИХЭЭД ЯГ ИЙМ СЭТГЭЛГЭЭГЭЭР ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОЛГҮЙ 8 ЖИЛ ЗАСАГ БАРЬСАН.НЭГ Л ИХ ХЭРЭГ ЯРИАЛ БАЙНА ЯРИАЛ БАЙНА , ОВЖИН АРГА НЬ СҮҮЛДЭЭ СОНСГОЛ ХИЙЖ ЗАДАЛЛААА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА АЖЛАА ХИЙ ГЭЧЭЭД АРД НЬ ДАРУУЛААД Л СУУЧИХДАГ БАЙДЛААР СҮҮЛИЙН 10 ГАРАН ЖИЛ ЯВЖ БАЙНА ДАА ЭНЭ УЛС. ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛ ТҮЙ МАЙ Ч АЛГА.СҮРЖИН 1-Р ХҮН АМИА ӨГСӨН Ч ЯАХАВ ГЭЭЛ БАЙСАН ЭРХ МЭДЭЛД ОЧООД НӨГӨӨ Л ЖИЖҮҮРИЙН АЖЛАА ХЭЛ ЧИМЭЭГҮЙ ХИЙЖ ЯВДАГ БОЛСОН. ФИТНЕСС, ГАДААД РУУ НЭГ ЯВДАГ НӨГӨӨ Л ЯВДАЛ. ЭНД МОНГОЛ НЬ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ, ИРЭЭД ХУУРАЙ НОЙТОН АГСАМНАРМААР АЯДААД ЯМАР Ч ШИЙДЭЛГҮЙ НЭГДҮГЭЭР ХҮН БАЙНА. ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭЭЭ..
Г.Занданшатар ерөнхий сайдаар удахгүй биз