Хонконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд өнгөрсөн долоо хоногт гарсан томоохон галын улмаас нас барсан хүний тоо 151-д хүрч, ослын ул мөрөөр эрх бүхий байгууллагууд 13 хүнийг баривчилсан талаар албаныхан мэдээллээ. Мөн одоогоор 40 хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хэргийг мөрдөн шалгаж буй албан тушаалтан Эрик Чан мэдээлэхдээ галыг хурдан тархахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь барилгын засварын үеэр ашигласан галд тэсвэргүй ногоон хамгаалалтын тор байсан гэв. Ажилчид энэ чанар муутай материалыг байцаагчдаас нуухын тулд хүн хүрэхэд хэцүү газруудад байршуулсан байж болзошгүй гэж тэр онцолжээ.

Мөн гүйцэтгэгч компанийн ашигласан хөөсөн дулаалга нь галыг улам дэвэргэхэд нөлөөлсөн, түүнчлэн орон сууцны хорооллын галын дохиоллын систем ажиллахгүй байсан нь хохирлыг нэмэгдүүлсэн байна.

Ослын өмнө оршин суугчид засварын ажилтай холбоотой галын эрсдэлийг хэдэнтээ анхааруулж байсан бөгөөд энэ аймшигт гал олон нийтийн дургүйцлийг ихээр өдөөгөөд байна. Үүнтэй зэрэгцэн Бээжин Хонконгт үүсч болзошгүй эсэргүүцлийн аливаа жагсаалыг хатуу дарна гэж мэдэгдээд байгаа нь илүү их маргаан дэгдээж байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/