Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан түүхт өдрийг тохиолдуулж, МИАТ ТӨХК-ийн 70 ойг угтан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж, ажилтай нь танилцсан юм. Энэ үеэр Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн ажилтан, алба хаагчдын ажлын амжилт, улс эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн төрийн дээд одон медалиар шагналаа.






Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнасан бол 78 дугаар зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн тус компанийн “Бойнг 737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Бойнг 737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Монгол Улсын Гавьяат нисгэгч цол, Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн Агаарын хөлгийн диспетчер Вандансэнгийн Мэндбаяр, Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан тасгийн дарга Цэрэнбатын Хамт-Олон нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Хууль эрхзүйн тасгийн ахлах мэргэжилтэн Жадамбаагийн Чулуунаа, Зорчигч, үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Балгансүрэнгийн Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн програм хангамж, систем хариуцсан ахлах инженер Миймаагийн Даваа нарыг “Алтан гадас” одонгоор, Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Баттүвшингийн Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн агаарын хөлгийн хяналт хариуцсан ахлах инженер Амарсанаагийн Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!