Цахим хөгжлийн яамны гадна хөлсний жагсагчид өдөр бүр цуглаж Цахим хөгжлийн сайдыг огцруулах улстөрийн захиалгат акц хийж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сарын хөлсөө бүтнээр нь авсан гэх макс, нүдний шилээр нүүрээ нуусан жагсагчид “Ч.Номион, Английн хөл бөмбөгийн Фүлхэм багт шилжүүлсэн мөнгөө буцааж өг, огцор” гэсэн үгийг тоть шиг давтацгааж байна. Тэд Ч.Номин сайдыг Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” багт их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол улсыг сурталчлуулсан гэж буруутгаж байгаа юм. Хөлсний жагсагчдын энэ үг үнэн эсэхийг нягталж үзлээ.
Яг үнэн хэрэгтээ Ч.Номин хөлбөмбөгийн “Фүлхэм” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь биш юм байна. “Фүлхэм”-ээр Монголыг сурталчлуулах санааг Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Үндэсний хорооны гаргасан санаачлага, шийдлүүдийг хэлэлцэж баталдаг газар нь Засгийн газар. Тэгэхээр “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж Монголоо сурталчлуулах шийдвэрийг Ч.Номин биш Засгийн газар гаргажээ. Засгийн газрын гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж Фүлхэм рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна. Тэгэхээр “Фүлхэм”-тэй байгуулсан гэрээний төлбөрийг Ч.Номин биш Сангийн яам сайтар хянаж шалгасны эцэст “бүх зүйл хуулийн дагуу байна” гэж үзээд шилжүүлсэн болж таарлаа.
Сонирхуулж хэлэхэд “Фүлхэм”, CNN, BBC гэх мэт олон дагагчтай сувгуудтай гэрээ байгуулж улсаа сурталчлуулах санааг анх гаргасан газар болох Засгийн газрын Үндэсний хорооны Монгол улсын олон улс дах сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо дэд дарга нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аж. Үндэсний хорооны гишүүдэд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгал орчин, аялал жуулчлалын сайд, Цахим хөгжлийн харилцаа холбооны сайдуудаас гадна Уул уурхай, Эдийн засаг хөгжлийн, Зам тээврийн дэд сайдууд багтдаг. Тэгэхээр Ч.Номин ганцаараа биш ийм олон сайд нар Монгол улсаа гадаадад сурталчлуулахын тулд Фүлхэм, CNN, BBC гэх мэт хүчирхэг нөлөөллийн сувгуудтай хамтарч ажиллая гэсэн санаачлагыг Засгийн газарт уламжилж, Засгийн газар тэр санаачлагыг нь дэмжиж эцсийн шийдвэр гаргасан болж таарч байна.
Сүүлийн үед гадаад паспортын хэвлэлийг бизнес болгож их мөнгө завшсан хэрэг нь олны анхааралд орчихсон Б.Батцэцэг сайд өөрийнх нь эсрэг мэдээлэл түгээсэн хүнээр Ч.Номинг хардаж, хардсан төсөөлөлдөө итгэчихээд элдэв ярилцлага өгч, захиалгын пост бичүүлсэн шигээ явж байгаа. Чин үнэндээ сэтгүүлчид л өөрсдийн эр чадлаар сайдын тендерийн будлиан, гадаад паспортны бизнес тойрсон луйврыг дэлгэсэн. Гэтэл Б.Батцэцэг сайд “ичсэн хүн хүн ална” гэгчээр өөрөө оройлж гаргасан шийдвэрээ илт мушгин гуйвуулж, “Ганцхан Номин шийдвэр гаргаж, Номин л мөнгө шилжүүлсэн” гэх огт худал үгийг жагсагчдад зааж өгөн Засгийн газрынхаа танхимын залуу сайд руу турхируулж байна. Монголчууд бодит баримт шаарддаг болсон, хэрсүүжсэн, сошиал, хар пи ар дагаж намирахаа больсон гэдэг үгийг жагсаалын ерөнхий санхүүжүүлэгчид дайя.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!