Дорноговь аймгийн Өргөн суманд 13 настай хүүхэд шороонд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 24-нд “дунд ангийн сурагч шороонд дарагдаж нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар Дорноговь аймгийн Өргөн сумын II багийн нутагт 13 настай эрэгтэй хүүхэд ашиглахаа больсон ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон зоншны уурхайн талбайд тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан байна. Уг хэрэг өнгөрсөн бямба гарагт болжээ. 

Хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.