Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Алтайн өвөр говиор +12...+17 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, 

Өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24...+29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +7...+9 градус дулаан байна.