Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулсан 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон The MongolZ шатрын баг түүхэн амжилт үзүүлж, рапид төрлийн U2400 ангилалд түрүүлэн аваргын цомын эзэн боллоо.
Тус баг тэмцээний турш өндөр амжилттай өрсөлдөж, олон улсын багуудыг ардаа орхин ангиллын аваргаар тодорсон нь Монголын шатрын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг дэлхийн тавцанд дахин батлан харуулсан онцлох үйл явдал болов.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд:
Багийн ахлагч: ФИДЕ дасгалжуулагч, эмэгтэй ФИДЕ мастер Б.Ану
1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ: Олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ: Олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ: Олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ: Эмэгтэй олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ: А.Эрхэмбаяр
Монголын шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн энэхүү амжилт нь залуу шатарчдад урам зориг өгч, олон улсын түвшинд өрсөлдөх боломж, чадавх улам бүр өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!