Анх удаа 48 баг оролцож буй ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтуудаас содон үйл явдлууд өрнөсөөр байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан шинэчилсэн дүрэм, хамгийн олон баг оролцохдоо анх удаа гурван улсын нутагт болж буй гэдгээрээ энэ удаагийн дэлхийн аваргын тоглолтууд онцлог болж буй.АНУ, Канад, Мексикт болж буй 26 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) үргэлжилж байна. 12 хэсэгт хуваагдсан багууд эхний тоглолтоо өнгөрөгч хоёр долоо хоногийн турш хийж цааш хасагдах шатанд өрсөлдөх боломжийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлсээр байна.

ДАШТ-ий 12 хэсгээс одоогоор гурван баг хасагдах шатны 32-т шалгараад байна. А хэсгээс Мексик, D хэсгээс АНУ, Е хэсгээс Германы багууд сүүлийн тоглолтоос өмнө хоёр хожил авснаар хэсгээ тэргүүллээ.  

Хэсгийн хоёр дахь тоглолтын хуваарийн дагуу өнөө шөнө I хэсгийн Франц-Ирак, Норвеги-Сенегалын тоглолтууд болно. Мөн J хэсгийн Аргентин-Австри, Йордан-Алжирын тоглолтууд болох хуваарьтай байна.