Тамхины хяналтын тухай хуультай хамт хэлэлцэгдэжбуй Онцгой албан татварын тухай хуулийнөөрчлөлтөөр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийтатварыг 2031 он хүртэл үе шаттайгааройролцоогоор 6 дахин нэмэгдүүлэхээр болж байна.

Монгол Улс 2025 оны байдлаар 3.7 тэрбум ширхэгбуюу 185 сая хайрцаг янжуур тамхи импортолжүүнээс улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөгийнтатварын орлого төвлөрүүлжээ.

Харин шинэ хуулийн дагуу 2031 он гэхэд нэг хайрцагтамхины өртөг үнэ 10,950 төгрөгт хүрч, улс нэг хайрцагтамхинаас авах татварын хэмжээ 9,446 төгрөг болжжижиглэнгийн худалдааны үнэ 15,330 төгрөг орчимбайхаар тооцоолсон байна. Ингэснээр нэг хайрцагянжуур тамхины өртөг үнийн 86,2% нь татвар байх юм. 
 

Хүснэгт №1 /Нэг хайрцаг янжуур тамхинд ногдох нийттатварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/

НЭГ ХАЙРЦАГ ТАМХИ /20ш/

2026 он

2027 он

2031 он

Онцгой албан татвар (20 ширхэг буюу 1 хайрцагт)

836 ₮

2,000 ₮

8,000 ₮

Нийт татвар (ОАТ + Үнийн дүнд тооцох ОАТ+НӨАТ)

1,566 ₮

2,847 ₮

9,446 ₮

1 хайрцгийн өртөг үнэ (0.42$)

3,070 ₮

4,350 ₮

10,950 ₮

Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ

4,298 ₮

6,090 ₮

15,330 ₮

  Хүснэгт 2 /10 мл шингэнтэй цахилгаан тамхинд ногдохнийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/

10МЛ ШИНГЭНТЭЙ 

ЦАХИЛГААН ТАМХИ

2026

2027

2031

Онцгой албан татвар (1 мл)

-

750 ₮

3,000 ₮

Онцгой албан татвар (10 мл

-

7,500 ₮

30,000 ₮

Нийт татвар (ОАТ + НӨАТ + Гаалийн татвар)

3,052 ₮

16,717 ₮

41,467 ₮

10 мл вэйп шингэний өртөг үнэ (5.50$) 

Бусад татвар

22,742 ₮

36,407 ₮

61,157 ₮

Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ

30,000 ₮

50,969 ₮

85,619 ₮

 

Хүснэгт 3 /Нэг хайрцаг халаадаг тамхинд ногдох нийттатварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/

НЭГ ХАЙРЦАГ ХАЛААДАГ ТАМХИ /20ш/

2026 он

2027 он

2031 он

Онцгой албан татвар (20 ширхэг буюу 1 хайрцаг)

-

1,500 

8,000₮

Нийт татвар (ОАТ + НӨАТ + Үнийн дүндтооцох ОАТ)

-

4,729 ₮

11,879 ₮

хайрцаг TEREA-ийн өртөг үнэ (2$)

-

11,889 ₮

19,039 ₮

Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ

Контрабанд 15,000 ₮ -18,000 ₮

16,644 ₮

26,654 ₮

 Төсөлд тусгасан төсөөллөөр 2031 онд Монгол Улсадтамхины зах зээлийн борлуулалтын хэмжээ их наядтөгрөгт хүрчүүнээс 1.7 их наяд төгрөгийг зөвхөнтатвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээртооцжээ.

Гэхдээ ийм хэмжээний татварын орлого бодитоорбүрдэх эсэх нь зах зээлийн нөхцөлөөс шууд хамаарнаҮнэ огцом өсөхөд хэрэглээ хэрхэн өөрчлөгдөххуульёсны импорт буурах эсэххил дамнасан хууль бусхудалдаа нэмэгдэх эсэх зэрэг нь энэхүү төсөөлөлбодит амьдрал дээр хэрэгжихэд нөлөөлөх гол хүчинзүйлүүд байх болно.