“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаад харилцааны үр дүн, МАН-ын E4 стратеги, ENAM 3.0 цахим системийн талаар мэдээлэл хүргэж, намын гишүүдийн санал хүсэлт, байр суурийг сонслоо.

Гишүүдийн зүгээс Замын-Үүд суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль баригдаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгааг өндрөөр үнэлж, Монгол Ардын Нам боловсролын салбарыг бодлогоор тууштай дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Мөн улс орны хөгжлийн үндэс нь иргэдийн суурь боловсрол, чанартай боловсролын хүртээмж гэдгийг онцолж, энэ чиглэлийн бодлого, хөрөнгө оруулалтыг цаашид ч үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Уулзалтын үеэр орон нутгийн хөгжил, намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.