Хамгийн бат бөх түшиг бол хүний өөрийнх нь зориг, хичээл зүтгэл.

Амьдралын уртаас урт хэрнээ ахархан богино замд хүн бүр хамгийн түрүүнд өөрийнхөө хүч, тэвчээрт түшиглэн урагшилдаг. Бүх зүйл хүссэнээр болохгүй үе байсан ч бууж өгөхийн оронд өөрийгөө зоригжуулж, өөрийнхөө доторх хүчийг олж харна. Зарим үед хэн нэгний дэмжлэг хэрэгтэй байдаг ч эцсийн мөчид өөрийнхөө төлөө алхах алхмыг хувь хүн өөрөө л хийдэг.

Амьдралын зам хүн бүрт өөр өөр сорилтыг авчирдаг. Зарим хүн бэрхшээлээ ил тод харуулдаг бол зарим нь дотроо тээж, чимээгүйхэн даван туулдаг. Гэвч хүн бүрийн ард өөрийн гэсэн тэмцэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр оршин буй.
Алдаа, бүтэлгүйтэл, саад бэрхшээл бүхэн хүнийг зогсоохын төлөө биш, харин илүү туршлагатай, илүү хүчтэй болгохын төлөө мэт. Тулгарсан асуудал бүрийг төгс даван туулж “чадна, чадахгүй” гэж хэлэхгүй. Гэхдээ нөхцөл байдал ямар байсан ч өөрийн хэмжээнд хичээж, шийдвэр гаргаж, тэмцэж ирсэн нь хамгийн чухал. 

Учир нь амжилт гэдэг зөвхөн зорилгодоо хүрэхийг бус, тэр замд хэрхэн тэсэж, хэрхэн өөрийгөө авч явсныг ч илэрхийлнэ.
Өнөөдөр ард үлдсэн олон бэрхшээл маргаашийн туршлага болж үлдэнэ. Тиймээс амьдралд ямар ч сорилт тулгарсан бай, хүн өөрийн чадах чинээгээрээ тэмцэж, урагшлах хэрэгтэй. Учир нь хамгийн үнэ цэнтэй ялалт бол хэзээ ч бууж өгөөгүй сэтгэл.