Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
"ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн цахим мэдээллийн нэгдсэн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар бус, харин эдийн засаг, инновац, эрдэм шинжилгээ, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!