Бүгд найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И Ёнг Кван тэргүүтэй зочид, төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ. ‎"‎AMMA ด ستر タッ山 POLICE EEONAS POUET жoлooAox 3PXИЙH AyPMИЙH WAЛrAЛTAA X3ЛHИЙ A3MЖл3r y3yyЛ3X TyXAЙ TOXИPOЛUOOHA rAPblH C3r 3yPAX APΓA x3mж33 운전면허 학과시험 언어 지원 약정 체결식 三 2026.07.02 WWW.POLICE.GOV.MN 본선지‎" гэсэн бичвэр‎ нарын зураг байж магадЭнэ хүрээнд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг өөрийн үндэсний хэлээр өгөх боломжийг бүрдүүлэх, харилцан хэлний дэмжлэг үзүүлэх зорилгоор жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоонд гарын үсэг зурав. 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрыг төлөөлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын товчооны Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И Ёнг Кван (Lee Yong Kwan) нар гарын үсэг зурав. 

Ийнхүү хоёр орны иргэд өөрсдийн хэлээр замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг өгснөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарын ур чадвар, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эрх ашгийг хамгаалах боломж бүрдээд байна.

бичвэр нарын зураг байж магадЭх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв