Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дахь Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх сумын Эмт 1 дүгээр багийн Цагаан булангийн “Ар бэрхийн ам” гэх газарт, аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун зүгт 10 км-ийн зайд 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагийн орчимд хүн голд живсэн тухай дуудлагыг 10:50 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ослын газарт ажиллаж, Дэлгэрмөрөн голын эргээс 50 орчим метрийн зайд живсэн иргэнийг олсон байна.
Улмаар Тосонцэнгэл сумын харьяат, 44 настай эрэгтэй Б-гийн цогцсыг 15:40 цагт гарган авч, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
Иймд иргэдийг гол, нуурын орчимд амарч, зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!