Баян-Өлгий аймагт Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ажиллалаа.  Аймгийн хувьд: 

Малын гоц халдварт шүлхий өвчин (SAT-1 хэвшил)-тэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 778,083,120 төгрөгийн өр төлбөр үүсээд байгааг шийдвэрлэх, 

Аймгийн иргэдийн 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор мах бэлтгэх ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, 

Авто зам засвар арчлалтын “Жол’’ ХХК-ийн өвлийн арчлалтын хүрээнд үүссэн өр төлбөрийг шийдвэрлүүлэх саналаа танилцууллаа. Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7% -тай үргэлжилж байна.