Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Авлигатай тэмцэх газрын (АТГ) гадна сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн өөрийн нэрийг ашигласан гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд гарсан талаар хэлээд, тухайн үед зохиомол хэрэг үүсгэн шалгаж, олон улсын эрэн сурвалжлах байгууллагад нэрийг нь хүргүүлсэн асуудал байсан гэж мэдэгдэв.

Мөн уг асуудлыг жил гаруйн хугацаанд шалгасны эцэст улс төрийн шалтгаантай гэж үзэн хүчингүй болгосон хэмээн ярив.

Ц.Элбэгдорж: “2023 оны есдүгээр сараас хойш гурван жил шалгасан байдаг. Надад ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. СОР17 хуралд оролцох урилгатай байсан боловч АТГ-аас мэдүүлэг өгөхөөр дуудсан тул хүрэлцэн ирсэн.

Ямар асуудлаар тайлбар авахыг нь мэдэхгүй байна. Өмнө нь намайг хамруулан шалгаж байсан авлига, албан тушаалын хэргүүд тогтоогдохгүй байна гээд хаагдаж байсан. Юу ч гэсэн мэдүүлгээ өгөхөөр хүрээд ирлээ” гэв.