Сангийн сайд З.Мэндсайхан: Иргэн бүр ТӨХК-иудын ногдол ашгийг хүртдэг болно. Өмнө нь бол ТӨХК-иудын ашиг иргэдэд огт хүртдэггүй байлаа. Үр өгөөж нь үл мэдэгдэх тийм л зохицуулалт үйлчилдэг байсан. Учир нь, Баялгийн сангийн хуулиар орлого төвлөрүүлэгч компани дээр нь хуримтлагдсан мөнгө нь төсөв рүү ч ордоггүй, иргэдэд ч очдоггүй байв.
Зөвхөн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гээд цомхон хүрээнд л шийддэг байсан. Одоо тэгвэл Сангаа Засгийн газар 100 хувь эзэмшээд ТӨХК-ийн ашгийг төсөв дээр ногдол ашиг хэлбэрээр ашиглах бололцоог нээж байна. ТӨХК-иудын ашгийг төсөл хөтөлбөр хэмээн хэдхэн хүн захиран зарцуулж байсныг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлээд иргэн бүр ногдол ашгаас хүртэх боломжийг энэ удаагийн Төсвийн тодотгол, түүнийг дагалдан өөрчлөлт оруулах хуулиудаар нээж өгч байна.
Төрийн өмчит компаниуд цөөн улстөрч, захирал удирдлагынх нь өмч юм шиг биш дэлхийн хаана ч хувьцааг нь авч арилжиж болдог, өгөөж нь өсдөг болно. Төрийн өмчит компаниудыг цэгцэлж, дуусдаггүй яриа дуусна гэсэн үг.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!