Иргэдийг хуурамч линкээр дамжуулан залилж, банкны мэдээллийг нь авах тохиолдол нэмэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.

Тодруулбал, энэ оны наймдугаар сард “Судалгаа” нэртэй хуурамч линкээр нэвтэрсэн 112 иргэн мөнгөө алдаж, залилуулсан байна.

Иймд иргэдийг урамшуулал, мөнгөн шагнал амласан хуурамч зар, сайтад итгэж, линкээр нь нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.

Мөн банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP код зэрэг нууц мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхаарууллаа.